Wednesday, August 24, 2011

Нүд









Нүд бол харааны мэдрэхүйн эрхтэн юм.

Нүдний бүтэц: Харааны эрхтэн нь нүдний алим ба булчингаас бүрдэнэ. Мөн сормуус, зовхи, хөмсөг, нулимсны булчирхай ордог. Нүдний алим нь гавлын ясны ухархайн хөндийд байрлах ба уурагт, судаслаг, торлог гэсэн 3-н давхраатай. Нүдний алимны урд хэсэгт нүдний эвэрлэг бүрхэвч, солонголог бүрхэвч, нүдний цөцгий буюу хүүхэн хараа оршино.








Хүүхэн харааны ард 2 талдаа гүдгэр шил хэлбэртэй бие буюу болор байрлана. Болроос хойших нүдний алимны бүх хөндийг дүүргэж байгаа хагас шингэн зүйлийг шиллэг бие гэнэ. Эвэрлэг бүрхэвч, болор, шиллэг бие нь гэрэл хугалах үүрэгтэй. Нүдний хамгийн дотор талд торлог бүрхэвч орших ба маш нарийн бүтэцтэй. Торлог бүрхэвчид гэрлийн нөлөөгөөр сэрэх чадвартай мэдрэлийн эсүүд байна.







Sunday, August 7, 2011

Шар лууван



Лууван нь үндэс үрт ногооны ангилалд багтана. Үндэс үрт ногоо нь энгийн нүүрс-ус, үнэр ба амт оруулагч бодис, аминдэм, эрдэс бодисоор баялаг.


Луувангийн үндэс /толгой, хүзүү, уг үндэс гэсэн 3 хэсгээс бүрддэг/-ийг хүнсэнд хэрэглэнэ. Үндэсний навч, нахиагүй оройн хэсгийг толгой гэнэ. Толгой нь газраас ил гардаг учраас хатаж тэжээллэг бодис багатай болно. Хүзүү гэдэг нь навч болон хажуугийн үндэсгүй толгойн хэсэг юм. Уг үндэс гэдэг ногооны хүзүү, уг үндэс хоёрыг жинхэнэ үндэс гэх бөгөөд тэжээллэг бодисууд энд агуулагдана. Толгойн хэсэг нь жинхэнэ үндэснээс өвчинд илүү тэсвэртэй байна. Үндэст ногооны уг үндэснээс хажуугийн жижиг үндэс салбарлаж ургасан байдаг. Мөн гадаргуу дээр нь хийн солилцооны эрхтэн /нүх сүв/ байрлах ба гадна талаараа үйсэн эдээс тогтсон хальсаар хучигдсан байна.

Сорт, тархалт:

Газрын дундад тэнгис, Европ, Астрали, Африк, Ази, Америкийн олон оронд дэлгэрсэн шүхэртний овгийн 60 хүртэл зүйлтэй, 2 наст таримал ургамал. Daucus carota гэдэг зүйл нь их тархмал юм. Шар луувангийн олон сорт байдаг ба дотор нь хүнсний, тэжээлийн гэж ангилна. Хүнсний зориулалтын шар лууван нь хэмжээгээрээ дунд зэрэг, зөөлөн, чихэрлэг амттай, хурц улаан шаргал өнгөтэй байдаг. Харин тэжээлийн зориулалттай шар лууван нь хэмжээгээрээ том, амтгүй байдаг тул зөвхөн малын бордоо тэжээлд ашигладаг. Манай оронд луувангийн төрлүүдээс “Нантская-4”, “Шантена-2461” зэрэг сортыг тариалдаг. Үүнээс Нантская-4 сорт нь 1м.кв талбайгаас 4 кг ургац өгдөг ба түргэн болцтой үр цухуйснаас хойш 80-100 хоногт болц гүйцдэг онцлогтой. Харин тод өнгөтэй амт чанараар илүү шантена-2461 сорт нь арай гонзгой хэлбэртэй, шаравтар өнгөтэй ажээ. Энэхүү шар лууван нь А аминдэм болон каротин ихээр агуулсан байдаг бөгөөд нүдний хараа тогтворжуулах, цус багадалтаас урьдчилан сэргийлэх, хүүхдийг хоол тэжээл, амин дэмийн дутагдлаас хамгаалах зэрэгт эмчилгээний журмаар хэрэглэдэг ажээ. Газрын дундад тэнгис, Европ, Оросын Кавказ зэрэг зарим нутагт зэрлэг зүйл нь тааралддаг.

Шинж чанар:

Морковь-carrot-Daucus carota L. : Шар лууван нь хүнс тэжээлийн болон эмчилгээ-сувиллын зориулалттай, олон төрлийн аминдэм агуулсан түүхий эд юм. Шар лууван нь моно ба дисахарид /сайн чанарын сортод 12% хүртэл/-аар баялаг. Шар лууван нь каротиноид, -каротин, аминдэм, эрдэс бодисын эх булаг юм. Түүний өнгө нь каротин, ксантофиллын агууламжтай холбоотой. Шар луувангийн амт, үнэр нь түүний найрлага дахь ароматик, фенолт нэгдэлтэй холбоотой. Шинэхэн лууван дахь фенолын нэгдлийн агууламж бага боловч удаан хугацаагаар хадгалахад өсч гашуун амт үүснэ. Шар лууван 10мг% эфирийн тос агуулна.

Хадгалалт, бололт:

Энэ таримлыг хураасны дараа 2-3 хоног сайн хатаагаад хайрцаг ба газарт асгасан элсэн хөрсөнд нарийн, бүдүүн үзүүрийг нь ээлжлэн үелүүлэн өрж элсээр далд ортол хучиж хадгална. Тэрээр нимгэн хальстай учир хальс нь амархан гэмтэж хадгалалт даах чадвар нь буурна. Хайрцагт элсэлсэн бол зооринд давхарлан өрж болно. Хадгалалтын хамгийн зохимжтой температур 0-1 хэм дулаан, 85-95 хувийн агаарын чийгшилтэй байлгах явдал байдаг. Зооринд байгаа луувангаас авч хэрэглэвэл үлдсэн хэсгийг заавал элсэнд булж байх хэрэгтэй.


Гэрийн нөхцөлд зоорь, агуулахыг ашиглан хуурай элсэн хайрцагт хийж хадгалдаг. Ингэж хадгалахдаа нэг хайрцагт 20кг-аас илүүгүй шар лууван орохоор тооцоолно. Хайрцагт шар лууванг гал тогооны өрөө буюу тагтан дээр хэсэг хугацаанд хадгалж болно.


Нийлэг хальсан хүүдийд савлаж хадгалахад элсэлснээс дутуугүй хадгалагдах тул энэ зорилгод эрдэс бордооны хүүдийг өргөн ашигладаг. Бага хэмжээний шар лууванг хүнсний зориулалтын нийлэг гялгар уутанд хийн хөргөгч, тагт, цонхны гадна талд тавьж хадгалж болно.


Намар хураасан шар лууванг бүтнээр нь гэрийн нөхцөлд удаан хадгалах хамгийн тохиромжтой арга нь арилгаж цэвэрлээд, хэрчиж шууд хөлдөөн хадгалж болно. Үүний тулд арилгасан шар лууванг хоол хүнсэнд хэрэглэх хэлбэрээр хэд хэдэн янзаар хэрчээд, хүнсний зориулалтийн нийлэг гялгар уутанд хийгээд шууд хөлдөөнө.


Голдоо хөндийгүй нягт хатуу луувангийн хальсыг цэвэрлэн бүлээн усанд сайтар хутгаж угаасны дараа буцлаж байгаа усанд хийж 15-20 мин зөөлөн буцалгаад уснаас шүүж авна. Түүнийгээ хөргөсний дараа нарийхан хэрчиж сараалжин тавиур дээр 2-3 см зузаан дэлгэж хатаах шүүгээн дотор 60-65 хэм дулаанд 3-4 удаа эргүүлж хутгана. Хатаасан лууванг хуурай цэвэр саванд савлаж удаан хугацаагаар хэрэглэнэ. Хатаахад эрт болцын, улаан шаргал өнгөтэй, жижиг голтой шар лууванг сонгох нь илүү сайн.

Тариалалт хураалт:


Шар луувангийн сайн чанарын үрийг Улаангомын газар тариалангийн эрдэм шинжилгээний станцад гарган авч улсын хэрэгцээг хангаж байна. Хөнгөн элсэнцэр хөрсөнд сайн ургадаг. Түүнийг 5-р сарын 1-15хооронд эгнээ хооронд нь 20 см, ургамал хооронд 5-6 см зайтайгаар шууд үрээр нь тарина. Үрийг 1.5-3.0см гүнд булж хөрсийг нягтруулж, сайтар услана. Тариалснаас хойш 15-20 хоногийн дараа соёо нь хөрснөөсөө цухуйдаг. Тэр үед нь хог ургамлыг тогтмол цэвэрлэж усалж тордсоор 9-р сард хурааж авна. Салхи шуурга багатай, дулаавтар нутагт шар лууванг хураалгүй цасаар сайтар хучиж өвөлжүүлээд хавар авч хэрэглэж байдаг.


Хэрэглээ, ач холбогдол:


Шар луувангийн бvх сорт шим тэжээл ихтэй хvнсний ногоонд тооцогддог. Шар лууван нь каротинаар бусад хvнсний ногооноос илvvгийн зэрэгцээ витамин В1, В2, РР, Е, О, С, пантотеновын хvчил болон кали, кальц, натри, кобальт агуулдаг. Мєн хоол боловсруулалтыг идэвхжvvлдэг ферментvvд, эслэгvvд ба нvvрс ус их хэмжээтэй буй.


Хvнд хоногт 1-1,5 мг витамин "А" витамин шаардлагатай байдаг. Насанд хүрсэн хүн жилд 11 кг, хоногт 30г орчим лууван хэрэглэвэл зохино. Ялангуяа хvvхдийн бие махбодын дархлалд шар лууван чухал шаардлагатай. Хvvхэддээ хоёроос гурван хоногийн турш тvvхий лууванг vрж шvvсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идvvлнэ. Vvнээс гадна лууванг элэг, бєєр, зvрх судасны євчтэй хvмvvс эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрvvлдэг.
Хvний биед "А" витамин дутагдсанаас болж, нvдний хараа муудах ба харалган болохоос лууван урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Шар лууванг зєвхєн тvvхийгээр нь хэрэглэх биш, тvvгээр олон нэр тєрлийн хоол бэлтгэж єдєр тутам хэрэглэх нь нэгэн адил ашигтай. Тvvнийг цєцгий, масло буюу ургамлын тостой бэлтгэнэ. Шар луувангийн витамин "С"-гийн алдагдлыг багасгахын тулд цэвэрлэж хэрчээд буцалсан усанд дvрнэ. Дотоод эрхтний шархтай, энтерита ба энтероколит євчтэй хvн зєвхєн чанасан буюу жигнэсэн шар лууванг идэх хэрэгтэй.Шар лууван нь хүнс тэжээлийн болон эмчилгээ-сувиллын ач холбогдолтой, олон төрлийн аминдэм, эрдэс бодис, эслэг агуулсан үнэт түүхий эд юм. Тухайлбал, А аминдэмийн эх үүсвэр болох каротиноид, Ь-каротины үндсэн эх булаг билээ. Хоол хүнсэндээ өдөр бүр лууван хэрэглэвэл нүдний хараа, бие организмын халдварт өвчин эсэргүүцэх чадвар сайжирна. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжиж өтгөн хаталтаас сэргийлэх боломжтой. Нүдний хараа тогтворжуулах, цус багадалтаас урьдчилан сэргийлэх, хүүхдийг хоол тэжээл, амин дэмийн дутагдлаас хамгаалах зэрэгт эмчилгээний журмаар хэрэглэдэг.


Өвчлөл:


Шар луувангийн хар ялзрал: Энэ өвчин лууванг, ургалтын болон хадгалалтын үед өвчлүүлнэ. Луувангийн навчны судлуудаар хүрэвтэр саарал, гонзгой толбууд үүсэх ба навч хялбархан хугарч унана. Толбоны дээр хар өнгөтэй хонхортой толбууд үүснэ. Луувангийн гадаргуу дээр саарал өнгөтэй хонхортой толбууд үүсч, хадгалалтын үед улам гүнзгийрэн хонхойдог. Өвчилсөн ургамлыг талбайд гаргаж суулгавал цэцэглэлтийн өмнө хатаж үхэх ба ургац нь эрс буурна. Өвчин үүсгэгч мөөг үндэс үртэн буюу үрээр дамжин талбайн эрүүл ургамалд халдварлан тархана.


Цагаан ялзрал: Энэ өвчинд гэмтсэн луувангийн өнгө хувирахгүй боловч түүний махлаг эдүүд зөөлөрч, нойтон болсон байдаг. Ингэж гэмтсэн луувангийн гадаргуу хөвөнлөг, цагаан хөвсгөр мөөгөнцрөөр хучигдсан байх ба зэргэлдээх ургамалтай шүргэлцсэнээс халдварлан агуулахын нөхцөлд голомтын байдалтайгаар тархана. Мөөгөнцөрийн дээр 1-3 см хэмжээтэй хар өнгөтэй склероци үүснэ. Өвчилсөн үрийн материалыг талбайд гаргаж суулгасны дара ялзрал хүчтэй явагдаж ургамал үхнэ.


Саарал ялзрал: Энэ мөөгөөр луувангаас гадна байцаа, наранцэцэг, гүзээлзгэнэ зэрэг хөдөө аж ахуйн таримал болон зэрлэг ургамлууд өвчилнө. Саарал ялзрал лууван дээр жинхэнэ нойтон ялзралыг үүсгэнэ. Өвчилсөн үндэс үртний эдүүд зөөлөрч нойтон ялзрал үүсгэх ба цагаан ялзралтаас ялгагдах шинж тэмдэг гэвэл өнгө нь саарал байдаг. Саарал ялзралаар сульдаж доройтсон, ялангуяа хөлдлөлтөд орсон ургамал ихээр өвчилнө. Өвчин талбайд болон хадгалалтын үед агаарын урсгалаар тархан халдварлана.