Нүдний бүтэц: Харааны эрхтэн нь нүдний алим ба булчингаас бүрдэнэ. Мөн сормуус, зовхи, хөмсөг, нулимсны булчирхай ордог. Нүдний алим нь гавлын ясны ухархайн хөндийд байрлах ба уурагт, судаслаг, торлог гэсэн 3-н давхраатай. Нүдний алимны урд хэсэгт нүдний эвэрлэг бүрхэвч, солонголог бүрхэвч, нүдний цөцгий буюу хүүхэн хараа оршино.
Хүүхэн харааны ард 2 талдаа гүдгэр шил хэлбэртэй бие буюу болор байрлана. Болроос хойших нүдний алимны бүх хөндийг дүүргэж байгаа хагас шингэн зүйлийг шиллэг бие гэнэ. Эвэрлэг бүрхэвч, болор, шиллэг бие нь гэрэл хугалах үүрэгтэй. Нүдний хамгийн дотор талд торлог бүрхэвч орших ба маш нарийн бүтэцтэй. Торлог бүрхэвчид гэрлийн нөлөөгөөр сэрэх чадвартай мэдрэлийн эсүүд байна.
No comments:
Post a Comment